Tuesday, April 20, 2010

Дэлхий даяар хэрэн сvлжсэн аалзны шvлс буюу интернат сvлжээ яг хэдэн настай болох нь vvсгэн байгуулагчдынх хувьд ч оньсого мэт байгаа аж.Анхны цахилгаан илгээмж 1969 оны аравдугаар сарын 29-нд илгээгдсэн гэдэг. Гэвч шинэ технологи vvсэн бий болох явц олон чухал шатыг дамжиж єнгєрсєн бєгєєд тэдгээрийн аль нь ч интернэтийн тєрсєн єдрєєр тооцогдож болох эрхтэй. Тиймээс интернэтийн жинхэнэ тєрсєн єдєр яг хэзээ вэ гэдгийг тодруулахаар "Правда" сонины сурвалжлагч, шинэ vеийн судлаач, тvvхийн ухааны доктор Аркадий Вересовт ханджээ. Дэлхий нийтийг хамарсан интернэт сvлжээний vvсэл гарал тодорхой бичигдэн баримттайгаар хадгалагдсан байдаг. Тэр ч атугай интернэтийн хамгийн анхны vйл явдлууд хэрхэн єрнєж байсныг дурсан ярьдаг олон хvн бий. Тиймээс яг тодорхой мєртлєє олон янзын баримт, мэдээлэл нь интернэтийн тєрсєн єдєр яг хэзээ вэ гэдгийг будлиантуулахад хvргэж байгаа юм. Ямар ч байсан одоогийн байдлаар интернэт ойролцоогоор 20-40 настай.


1957 онд дэлхийн анхны хиймэл дагуулыг хєєргєсний дараа АНУ бvхий л салбараа дайны єндєржvvлсэн байдалд байлгаж эхэлсэн. Тус улс энэхvv тєслийн хvрээнд мэдээллийг олон тvмэнд нэг дор, хурдан, чанартай хvргэх чадвартай гэсэн тодорхойлолтоор компьютерийн сvлжээ бvтээх санал гаргасан байна. Ингээд нийтийг хамарсан мэдээллийн систем бvтээхэд Америкийн шинжлэх ухааны хэд хэдэн тэргvvлэгч байгууллагынхан нэгэн зэрэг ажиллаж эхэлжээ. 1969 оны есдvгээр сарын 1-нд дээрх ажлын хvрээнд Лос-Анжелес хот дахь Калифорнийн их сургуулийн эрдэмтэд "ARPANET" нэртэй анхны серверийг бvтээсэн байна. Харин дараачийн єдєр нь ирээдvйн интернэтийн хоёр уулзвар холбоогvйгээр мэдээлэл солилцож чаджээ. Харин энэ амжилтаас хэдэн долоо хоногийн дараа буюу аравдугаар сарын 29-нд профессор Леонард Клейрок Лос-Анжелес хотоос Америкийн хойд Атлантийн эрэг дээр орших Стэнфордын шинжилгээний тєв рvv анхны цахилгаан илгээмжийг дамжуулсан байна.

Энэ он, cap, єдрийг интернэтийн тєрсєн єдєр гэж албан ёсоор тооцдог ч анхны интернэт илгээмж арай эрт буюу аравдугаар сарын 20-нд байсан гэдэг. Эндээс л тєєрєгдєл эхэлж байгаа юм. " Интернэтийн vvсэл гарлыг судлан vзэхэд, янз бvрийн vйл явцтай тулгардаг. Жишээ нь 1969 оны есдvгээр сарын 2-нд компьютерт анхны сэлгvvцэх тєхєєрємж "switch''-ийг холбосон єдрийг тєрсєн єдєр нь гэж тооцож болохоор" гэж доктор Аркадий Вересов онцолж байна. Гэтэл энэ тєрлийн мэргэжилтнvvд интернэтийн мэндэлсэн єдєр 1969 оны долдугаар сарын 4 гэж vздэг. Учир нь энэ єдєр тодорхойлогчдын санал хvсэлт /Request for Comments (RFC)/ буюу анхны олон нийтийг хамарсан мэдээлэл цацагдсан гэж байгаа. Энэхvv баримт нь анхны цахилгаан мэдээ дамжуулалтын протоколыг агуулж байдаг. Санал хvсэлт нь цахилгаан тvгээлт vvсэхээс ємнє цацагдсан байдаг. Гэхдээ энэ нь цаасан дээр хэвлэгдэж, шуудангийн тусламжтайгаар илгээгдсэн. Гэсэн хэдий ч энэ нь цахилгаан илгээмжийн тєрєл гэдэг утгаараа интернэт илгээмжийн эх vvсвэр яах аргагvй мєн. Мєн тvvнээс гадна орчин vеийн интернэтийн тєрсєн єдрийг 1989 оны гуравдугаар сарын 13 гэж олон хvн vздэг. Яагаад гэвэл Английн эрдэмтэн Тим Бернерс-Ли єєрийн хамтрагч Роберт Кайотой хамтран эл єдєр Европын цємийн шинжилгээний байгууллагын удирдлагад олон нийтийн мэдээллийн сvлжээний "World Wide Web (WWW)" нэртэй тєслєє танилцуулсан байна.

Хожим Бернерс-Ли, Кайо нар HTTP болон HTML форматын хэлийг боловсруулсан протокол гаргасан нь єнєєг хvртэл интернэтийн юугаар ч орлууламгvй хэрэгцээ болон ашиглагдаж байгаа билээ. Тийм болохоор энэ нь интернэт vvслийн бас нэгэн чухал шат мєн боловч яг интернэт эхэлсэн цэг гэж vзэхэд єрєєсгєл ойлголт болох юм. " Бидний ємнєх vеийнхний боловсруулсан цахилгаан илгээмжийн ажлууд, интернэтийн vvслийн талаарх протоколууд нь анхны "ARPANET" тєсєлтэй адил тєстэй зvйл бараг vгvй тєдийгvй хvмvvст ч сайн хvрээгvй байдаг" гэж доктор Аркадий онцолж байна.

-АНУ-ын шинжлэх ухааны vндэсний хvрээлэнгийн эрдэмтэд мєн л єєрийн гэсэн олон нийтийн сvлжээний тєслийг тухайн vедээ боловсруулж байсан. "NSFNet" нэртэй эл тєсєл дєнгєж 1984 онд л арай ирээдvйтэйгээр боловсрогдож, тус шинжлэх ухааны сvлжээнд 10 мянган компьютер холбогдсон байдаг. Профессор Бернерс-Ли-г боловсруулсан тєслvvдээ дэлгэх тэр vед "ARPANET" бараг ажиллахаа больж, "NSFNet"-д байр сууриа тавьж єгсєн байна. Тэгэхээр интернэтийн vvслийн тvvх олон янзын байдлаар, хангалттай тайлбарлагддаг ч яг жинхэнэ тєрсєн єдєр нь нууц хэвээр vлдэх нь. Тиймээс интернэтийн тєрсєн єдрийг тэмдэглэгч хvн бvр дээрх баримтуудыг эргэцvvлэн єєрийн ойлголт, мэдээллээр "хундага єргєж" болох юм.

No comments:

Post a Comment